Rapper Big Gee шинэ уран бүтээл тун удахгүй.

Rapper Big Gee охинтойгоо хамтарсан уран бүтээл гаргах гэж байна гэнэ үү?

We all know rapper Big Gee, 1999 оноос рэп хийж эхлэсэн тэрбээр одоо бол Монголын veteran rapper-уудын нэг жинхэнэ OG гар билээ, тэрнээс гадна rapper Gee өөрийн хувийн амьдралаа сошиал хуудсаараа дамжуулан сонсогч фенүүдтэйгээ бас хуваалцдаг байгаа. Жишээ нь өдөр бүр охинынгоо сургуульд нь хүргэж өгч авч байгаагаа хуваалцаж, за тэгээд өдөр тутмын ажлуудаа, gym-д явж найзуудтайгаа заал авж сагс тоглох гээд л ер нь л чөлөөт цагаа хэрхэн зөв өнгрөөх тал дээр үлгэр дуйрайлал харуулдаг байгаа.

Саяхан, 11 дүгээр сарын 18-нд rapper Big Gee-ийн андуудтайгаа хамтарч байгуулсан Click Click Boom Crew-ийн 11 жилийн ой болж өнгөрсөн байна. Үүний талаар rapper Gee өөрийн Facebook хуудаснаа “CCB 11 жил…үлгэр жишээ болсон үнэнч, даруу нөхөрлөланхны тэр алхамаас хойш арван нэгэн жил…хамууд ах дүүс болдог цаг хугацаа өнгөрөхөөр…” гэж бичсэн байна.

Бас дөнгөж өчигдөрхөн анхны дугаараа цацаад байгаа “Оддын Академи” телевизийн шоуны чиглүүлэгч, producer-ийн үүргийг Gee аваад байгааг бас сонсогч, фенүүд нь сайн мэдэж байгаа байхаа.

За одоо мэдээнийхээ хамгийн гоё хэсэгт нь орцгооё, rapper Big Gee хамгийн сүүлд “33” нэртэй цомгийг гаргасан байгаа, бараг одоо гараад 4,5 сар болчихсон, харин одоо шинэ уран бүтээлийнхээ ажилд орчихсон яваа юм байна.

Rapper big gee өөрийн том охинтойгоо хамтарсан уран бүтээл тун удахгүй гарах болно гэж сошиал хуудаснаа оруулж дагагч нартайгаа хуваалцсан байгаа юм.

За тэгээд аав охин хоёрын хамтын уран бүтээл, үргэжлүүлэн rapper big gee-ийн шинэ уран бүтээлүүдийг бүгдээрээ хүлээх л үлдэж байна. Мэдээний видео бүрэн хувилбар болон Бургуужин охины сурамгай mic, чихэвчтэйгээ харьцаж байгааг үзэцгээе.

Leave a Reply