Rich Chigga гэж одоо байхгүй

 

Asian sensation залуу уран бүтээлч rapper Rich Chigga 2018 он гараад 2 дугаар сарын эхээр анхныхаа бүрэн хэмжээний цомгийг гаргах гэж байгаа талаар болон шинэ цомгийн хажуугаар аялан тоглолт мөн адил хийх гэж байгаа талаар мэдээ хүргэж байсан байгаа.

Хэсэгтэй л Rich Chigga-гаас өөр viral, олны анхаарал татсан юм гарахгүй, тайван, чимээгүйхэн цомог болон аялан тоглолтондоо бэлдээд байж байх байх гэсэн чинь 1 дүгээр сарын 2-ны өдөр, шинэ он гарсаны хоёр дахь өдөр, үүрийн 2 цагийн үед ийнхүү жиргэжээ.

“Tийм ээ, би одооноос Brian гэдэг нэрээр явах болно. Ингэхийг би аль дээрээс төлөвлөж бас хүсэж байсан, эцэст нь ингэж нэг биелэлээ олсонд баяртай байна. Би гэнэн байж бас алдаа хийсэн байж. Шинэ он, шинэ эхлэл, шинэ жилийн мэнд хүргье” гэж залуу уран бүтээлч маань өөрийн twitter хуудсандаа бичсэн байна.

Бас түүнчлэн Brian aka Rich Chigga маань өөрийн хамгийн онцлох нэгэн дуугаа сонсогч фенүүдтэйгээ хуваалцсан байна. “See me” гэдэг нэртэй уран бүтээл нь одоог хүргэл rapper-ийн маань гаргаж байсан уран бүтээлүүдээс хамгийн personal буюу өөрийх нь талаар нэвт өгүүлдэг дуу байгаа юм гэж дурьдсан байна.

Хөгжимд хайртай түүний доторх хүн, хөгжим хийхээс өмнө ямар байсан, одоо ямар болсон бас ирээдүйд ямар байх болно гэсэн зүйлийг талаар дурьддсан уран бүтээл байгаа юм.

За тэгээд удахгүй түүний гаргах албан ёсны бүрэн хэмжээний “Amen” нэртэй debut цомгийг нь хүлээхийн сацуу, дөнгөж сая та бүхэнд дурьдсан “See me” гэсэн нэртэй уран бүтээлийг доорх холбоосоор хүлээн авна уу.

 

 

 

Leave a Reply