Rick and Morty видео клипэнд тогложээ.

Rick and Morty хүүхэлдэйн киног мэдэхгүй хүн гэж одоо байхгүй бизээ. Маш олон хүний дуртай кинонуудын нэг нь аль хэдийнээ болоод амжсан. Энгийн бид гэлтгүй урлагийн одууд хүртэл тэр дундаа Logic, Run the Jewels нар энэ хүүхэлдэйн киноны талаар их ярьдаг. Run the Jewels саяхан Adult Swim-тэй хамтран шинэ видео клипээ гаргасан байгаа юм.

 “Oh mama” нэртэй дууны видео клипэнд алдарт Rick and Morty хоёр тоглосон байна.

Men in Black-ийн хоёр гар шиг хар гоонж өмсөөд машин унаад явж байгаа манай хоёр, харь гаригийхан сансар огторгуйн дундуур хирэн хэсэн яваа гарах болно. “Oh mama” дуу нь 2016 онд гарч байсан Run the Jewels-ийн “Run the Jewels 3” гэсэн нэртэй цомогт багтсан уран бүтээл бөгөөд тус клип-ийн найруулагчаар Juan Meza Leon ажилласан. Клип цацагдсны дараа Run the Jewels, “Adult Swim Festival”-ийн “headliner” болно гэсэн тухайгаа бас зарласан байсан.

 

1 Comment

Zoramix

April 22, 2018

Гоё клип болжээ!!

Reply

Leave a Reply