Rihanna-гийн аав…

Rihanna-г ажаад байхад ер нь л өөрийнхөө ойр дотны хүмүүс болон гэр бүлээ олон нийтэд харуулаад байдаггүй нэгэн билээ.

Гэхдээ тэрээр ямар нэгэн арга хэмжээ эсвэл тоглолтын үеэр л гэр бүлээ харуулдаг. Ихэнх хүмүүс түүний аавыг ямар хүн гэдгийг мэдээд байдаггүй байх. Тэгвэл алдарт дуучин бүсгүй аавтайгаа хамт авхуулсан зургаа instagram хуудаснаа нийтэлжээ.

Rihanna одоогоор төрөлх хот болох Барбадосд гэр бүлтэйгээ амаралтаа өнгөрүүлж байгаа юм байна. Зиаа тэгээд түүний аав болох Ronald, ээж болох Monica-гийн зургаа ийнхүү нийтэлжээ.

Түүний ээж, аав хоёр нь одоогоор Барбадос хотод амьдардаг ба тэдний амьдарч байгаа байшинг нь дуучин бүсгүй аав, ээждээ бэлгэнд авч өгч байжээ.

 

 

Leave a Reply