Sean Nicholas Savage/Molly Nilsson/Better Person Mонголд

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод маань хуучны 80,90-ээд оны аав ээжүүдийн үеийн  хамтлаг дуучдаас гадна сүүлийн үеийн тэр дундаа independent хамтлаг дуучид том хөгжмийн фестивалуудаас гадна цомхон хүүрэнд өөрсдийн бие даасан тоглолтуудыг азийн аялан тоглолтынхоо хүүрэнд нийслэл хотод маань зохиодог болсон.

Австралийн Nite Fields, ОХУ-ийн slackers, Канадын Braids гэх мэт хамтлагууд ирж байсан юм.

Канадын Braids хамтлагыг 2017 оны 3 дугаар сард албан ёсоор Noise Promotions амжилттайгаар авчирч байсан билээ. Харин энэ удаа нэг биш бүр гурван уран бүтээлчийн тоглотыг 11 дүгээр сарын 12-нд зохион байгуулах гэж байна. Канадын дуучин Sean Nicholas Savage, Шведийн дуучин Molly Nilsson болон Польшийн дуучин Better Person нар Улаанбаатар хотод өөрсдийн онцгой тоглолтоо хийх гэж байна.

Sean Nicholas Savage нь arbutus records болон Канадын инди хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий гишүүдийн нэг болох дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч юм. 2008 оноос хойш тэр бие даасан 12 цомог гаргасан бөгөөд тэр их гүн ухаантай, уянга эгшиг төгөлдөр дуунууд бичих авьяастай юм. Түүний видео клипүүд нь өвөрмөц содон хийцтэй ба дотоод этгээд ертөнцийг нь харуулж чаддаг. Жүжиглэх авьяасыг нь та хараад гайхах байх.

Аа харин singer songwriter Швед гаралтай авьяаслаг эмэгтэй дуучин Molly Nilsson өөрөө ая дуугаа бичиж, продюссерлаж, клип хийж, өөрийн байгуулсан Dark Skies association label-ээр дамжуулан гаргадаг ховорхон дуучдын нэг юм. Түүний хөгжмийн стилийг тодорхойлвол indie/synth pop урсгалаар дуулдаг бөгөөд түүнийг европын Lana Del Rey гэж хэлж болох юм. Түүний дууны шүлгүүд маш өвөрмөц зүйрлэл болон үгийн сонголттой ба хоолой нь та бүхний сонирхолыг хамгийн ихээр татах байх.

Ингээд 3 дахь уран бүтээлч нь Better Person бөгөөд энэ нь Адам Бизовскийн соло проект юм. Indie болон DIY буюу бие даасан байдлыг эрхэмлэн уран бүтээлээ хийдэг дуучин нь 80-аад оны synth pop, dark pop уянгалаг хэрнээ гүн гүнзгий мэдрэмж төрүүлэх дуунуудтай тэрээр Америк, Канад, Англи болон бусад олон орноор аялан тоглолтоо хийж, Eurosonic Festival, 2015 онд Pop Montreal мөн Техасд жил болгон болдог SXSW фестивальд 2016 онуудад тус тус орж байсан юм.

Энэхүү 3 уран бүтэлчдийн өвөрмөц амьд тоглолтыг үзэх ховор боломжийг бүү алдаарай. Тоглолт 11 дүгээр сарын 12-нд Jazz Club-д болохоор төлөвлөгдөөд байгаа юм.

Аа харин үүнээс урьдаж та бүхэнд энэхүү уран бүтээлчдийн хөгжмийг илүү сайн танилцуулах зорилготойгоор өнөө орой буюу 10 дугаар сарын 21-ны бямба гаригт 20 цагаас Republik pub-д “Ménage à trois” нэртэй арга хэмжээ зохион байгуулагдсан юм. Эдгээр уран бүтээлчдийн дуунууд, видео клипүүдийг үзэж сонсож танилцах боломжийг арга хэмжээнд оролцсон хүмүүсд хүргэсэн билээ. Тоглолтын талаарх илүү их мэдээллийг эндээс аваарай.

 

Leave a Reply