“SUSPIRIA” дахин дэлгэцнээ

1 дүгээр сарын 4-нд нэг ч үг хэлдэггүй нэг trailer, 8 дугаар сарын 24-нд албан ёсны trailer гээд хоёр аймар trailer гаргаад байсан “Suspiria” нэртэй аймшгийн кино Bенецийн кино наадмын үеэр нээлтэй хийсэн байна аа.

Luca Guadagnino буюу “Call me by your name” киноны найруулагч тус киноны найруулга дээр ажилласан. Suspiria нь 1970 онд гарч байсан Италийн classic аймшгийн кинонуудын нэг бөгөөд “original” хувилбарыг нь Dario Argento найруулж байсан юм. Киноны үйл явдал товчхондоо олон улсын алдартай бүжгийн академи, залуу бүжигчид, нэг сэтгэл зүйч гэсэн дүрүүд гардаг юм байна.

Гол дүрүүдэд Tilda Swinton, Mia Goth, Chloe Moretz, Dakota Johnson нар тоглосон байгаа. Энэ кинонд тоглосныхоо дараа Dakota Johnson хэсэг сэтгэл судлаач дээр очиж эмчилгээ хийлгэсэн гэсэн яагаад гэвэл киноны утга санаа нь жүжигчин бүсгүйд маань их нөлөөлсөн гэнээ.

Leave a Reply