SXSW 2018 Music Festival онцлох артистууд

Удахгүй болох SXSW 2018 хөгжмийн фестиваль-д улс хотоо төлөөлөн оролцох онцлох уран бүтээлчдийг санал болгох болнооо.
Бүхэл бүтэн долоон хоног үргэлжилдэг энэ фестиваль дуу хөгжим сонирхогчдийн хүслэн болсон festival нь юм. Энэ жил ч мөн адил уламжлал ёсоороо Texas-ийн Austin хотод болох байгаа.

Шинэ, гоё гоё артистуудыг мэдэж авах бас сонсоx алтан боломж энэхүү фестиваль-ийн үеэр тохиодог.

Манай улсаас уран бүтээлчид оролцож байсан удаатай, singer songwriter Magnolian энэхүү фестивальд оролцож байсан мөн түүнчлэн энэ жил The Lemons хамтлаг оролцох гэж байгаа талаар манай Plus News-ээр та бүхэнд мэдээлэл хүрч байсан.
Энэ удаагийн 2018 SXSW-д оролцох шинэ артистуудыг танилцуулья.
Ace Tee
Германы Хамбургээс гаралтай уран бүтээлч маань арай ондоо RnB, Hip Hop groove-ийг мэдрүүлдэг бас болоогүй 90-ээд оны vibe-д дуртай бол энэ артист таньд таалагдах байх,  дээрээс нь хүмүүс энэ артистийг SXSW-д оролцох гэж байгаад маш их хүлээлт үүсгээд байгаа юм. Ace Tee дуунаас гадна загварын сонирхолтой, H&M брэндтэй хамтран капсул коллекци гаргаж байсан удаатай. Яг одоо түүний “Bounce In Den Jumpa” уран бүтээлийг нь үзнэ үү.

Bad Gyal

Испани, Барселонагаас гаралтай залуу уран бүтээлч маань 20 ч хүрээгүй байхдаа гаргасан Slow Wine mixtape нь асар хит болж байсан.  Dancehall, reggaeton төрлийн жанрт дуртай бол Bad Gyal-ийн уран бүтээлүүд таалагдах байх аа. Яг одоо түүний дуунаас санал болгож байна энэ бол Bad Gyal-Jacranda.

Billie Eilish

California-гаас гаралтай уран бүтээлч маань дөнгөж 16-хан настай. Тэгсэн хэрнээ тэр хоолойг нь сонсохоор нээрээ хэн ч хэзээ ч түүнийг 16-тай гэж бодохгүй байх. Өнгөрсөн жил Don’t Smile At Me нэртэйгээр EP цомгоо гаргаж байсан артист маань энэ удаагийн SXSW фестивалийн тайзыг доргиохнээээ. Яг одоо түүний “Watch” нэртэй дууг хүлээн авна үү.

 CIFIKA

Singer songwriter, producer Cifika солонгосын урлагын ертөнцийг жинхэнэ утгаар нь “next level” болгож чадаж байгаа залуу уран бүтээлч юм. Англи болон Cолонгос хэл дээр дуунуудаа гаргадаг ба нэг тийм ховсдуулам аялгуу сонсогддог electronic, pop уран бүтээлүүд хийдэг. Түүний debut цомог болох “Prism”-д багтсан Hyukoh хамтлагийн дуучин Oh Hyuk-тэй хамтрасан “MOMOM” нэртэй дууг санал болгож байна.

 

Donae’O

Лондонгоос гаралтай “House” хөгжим болон хип хоп дуу хөгжмийг төгс хослуулж чаддаг singer songwriter producer хүн. Уран бүтээлээ хийж эхлээд 16 жилийн нүүрийг үзсэн тэрээр RnB, grime, garage, house, hip hop төрлийн дуу хөгжим хийдэг асар гоё уран бүтээлч. Харин одоо түүний the link up нэртэй дууг нь хүлээн авч сонсцгооё.

R3LL

Sonia Calico 

 

Thandi Phoenix

Australia-ын Sydney-ээс гаралтай энэхүү уран бүтээлч electro pop, soul төрлийн дуунууд хийдэг. Дуучин бүсгүйд дуртай хүмүүс их байдаг тэр дундаа алдартай дуучид болох Jhene Aiko, Tinashe, Rudimental, Tinie Tempah гэх мэт алдартнууд хүртэл магтан дуунуудыг нь сонсох дуртай.

 

Leave a Reply