SZA шинэ клипний зураг авалтандаа орсон уу?

Өнгөрсөн долоон хоногийн нэгэн өдөр Plus News мэдэллийн хөтөлбөр үзэгч та бүхэндээ RnB, neo soul дуучин SZA-гийн талаар мэдээлэл хүргэж байсан юм аа. Санаж байгаа байх гэж найдаж байна. Учир нь гэвэл дуучин бүсгүйн гаргасан “CTRL” цомог нь энэ оны буюу 2017 оны шилдэг цомгуудын нэгт яалт ч үгүй багтах цомог болсон юм.

Аа харин энэхүү цомог нь дуучин бүсгүйн дөнгөж анхны debut цомог нь гэж бодохоор л  цаашдын уран бүтээлүүдийг нь хүлээж тэвчихгүй юм аа.

SZA-гийн “ctrl” цомогт хамтарсан уран бүтээл цөөн орсон бөгөөд тэдний нэг нь Travis Scott-той хамтарсан “Love Galore” гэсэн нэртэй өнгөрсөн 4 дүгээр сард видео клипний хамтаар гарсан уран бүтээл байсан юм. Гялсс клипийг нь бүгдээрээ үзье lets get it!!!

Дөнгөж сая дурьдсанчлан дуучин бүсгүйн “CTRL” цомгонд хамтарсан уран бүтээл цөөн орсоны нэг нь Love Galore байсан бол нөгөө нэг нь rapper Kendrick Lamar-тай хамтарсан “Doves in the Wind” юм.

Өнгөрсөн 4 дахь өдөр SZA өөрийн инстаграм хуудсандаа Kendrick Lamar, зураглаач, film maker Nabil Elderkin нартай хамтдаа авхуулсан зургаа нийтэлсэн байсан нь тэр даруй шинэ клипний зураг авалт явагдаж байгаа юм байна гэсэн ойлголтыг фенүүд нь авсан юм аа.

SZA-гийн энэ удаагийн шинэ video клип дээр нь ажиллаж байгаа filmmaker Nabil, Kanye West, Nicki Minaj, Frank Ocean гэх мэт дурьдвал барахгүй их уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байсан туршлагтай болон чадварлаг нэгэн билээ. Тэгэхээр тэр хоёрын дундаас ямар гоё дүр зураг гарч ирэх болдоо гэхээс тэсэн ядан хүлээж байна.

Гэрлийн хурдаар өсөж буй нэр хүндтэй дуучин бүсгүй SZA-гийн шинэхэн video клипийг хуруу даран хүлээж байх зуураа та бүхэнд Kendrick Lamar-тай хамтарсан “Doves in the Wind” дууны хэсгээс нь хүлээн авч сонсье!!! Check it out!!!

Leave a Reply