“Time Stream” буюу “Он цагийн урсгал”

Монголчууд хаа сайгүй цувралынхаа ээлжит нэгэн гоё мэдээг хүргэх гэж байна. Гадаадын сэтгүүл, энтертаймент платформууд манай орны залуусыг нүдлээд байгаа билээ.
ICON сэтгүүл дээр загвар өмсөгч Энэрэл, iD magazine дээр Мoнголын street style-ийг онцолж зурагчин Төмөрбаатартай хийсэн ярилцлага нийтэлж байсан бол Adidas брэндийн тусгай feature video-нд фото модел Andukae оролцсон гээд манай залуус дэлхийн зах зээлтэй хөл зэрэгцэн алхаж явааг эндээс харах боломжтой.

Харин энэ удаад дахин нэг бүтээлч залуусын, бүтээлч ажил гадаадын нэгэн сэтгүүл дээр гарсан байна. Тэр сэтгүүл нь “Sicky Mag” юм.

Sicky mag нь бие даасан хэвлэлийн газар гэж явдаг. Бүтээлч, авьяаслаг залуусын хөгжим, дуу, зураг, хувцас загвартай холбоотой проект, уран бүтээлүүдийг нь дэлхийд таниулж харуулахад нь тус болдог гүүр нь юм. Энэ гоё сэтгүүл дээр хэн гэгч залуусын бүтээлч ажил гарсан бэ гэхлээр зурагчин chayodu буюу Чандалдулам, стилист Буянхишиг, фото модел anudol нарын “time stream” буюу “он цагийн урсгал” гэсэн нэрэн доор загварын гэрэл зургийн баримтад бүтээл гэж хэлж болох хосолсон гэрэл зурагнууд энэхүү сэтгүүл дээр гарсан байгаа юм.
Зураг авалт явагдсан газар нь Нарантуул зах ба тэнд болж буй амьдрал, үйл явдлыг хувцас загвар өөрсдийн гэсэн содон concept-оор дамжуулан гэрэл зургандаа буулгажээ.

Leave a Reply