Tranquility Base Hotel & Casino

Дэлхийн орчин үеийн рок ертөнцөд, тэр дундаа “indie” урсгалд өнгө нэмж яваа хамтлаг бол яахын аргагүй Английн алдарт Arctic Monkeys хамтлаг билээ. 2013 онд “AM” нэртэй цомгоо гаргаж, хөгжим сонсдог, сонсдоггүй олон хүнийг өөрсдийн урсгалдаа татаж оруулаад байсан ч сүүлийн 5 жилийн хугацаанд ямар ч чимээ сураггүй болоод байгаа. Энэ хугацаанд хамтлагийн дуучин, гитарчин Alex Turner “The Last Shadow Puppets” хамтлагийнхаа шинэ цомгийг гаргаад, аялан тоглолт ч хийгээд амжсан.

Он гарснаас хойш Arctic Monkeys хамтлаг өөрсдийн Instagram дахь бүх зургаа устгасан нь олон хүмүүсийн сонирхолыг түрүүлсэн бөгөөд ямар нэг шинэ жил удахгүй гарах гэж байгаа гэсэн таамгийг бий болгосон. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Arctic Monkeys хамтлагийн YouTube сувагт “Tranquility Base Hotel & Casino” нэртэй 40 секундын бичлэг тавигдсан байсан ба энэ нь шинэ дууны “teaser” болохыг баталжээ. 4, 5 жилийн хугацаанд фенүүдийнхээ урмыг хугалж, нэг ч festival, live session зэрэгт ороогүй тус хамтлаг энэ жилээс эхлэн дэлхийн хэмжээний олон олон хөгжмийн наадмуудад headliner болон оролцож байгаагаас гадна 5-р сарын 11-нээс эхлэн шинэ цомгоо худалдаалах тухай веб сайт, instagram зэрэгтээ тодорхой зарлажээ.

Шинэ цомгийн нэр нь “Tranquility Base Hotel & Casino” бөгөөд 11 дуунаас бүрдэж байгаа

Шинэ цомог гарж байгаатай холбоотойгоор тус хамтлаг аялан тоглолтоо Америкийн Нэгдсэн Улс болон Европын томоохон орнуудад хийхээр болжээ. Цомогт багтсан дуунаас яг одоо зөвхөн “Tranquility Base Hotel & Casino” дуу нь “teaser” болон гарсан байгаа бөгөөд бусад дуунууд нь ямар хэв маягтай, ямар уур амьсгалтай байх нь одоохондоо тодорхой биш байна. Ямартай ч цомогт:

  1. Star Treatment
  2. One Point Perspective
  3. American Sports
  4. Tranquility Base Hotel & Casino
  5. Golden Trunks
  6. Four Out of Five
  7. The World’s First Ever Monster Truck Front Flip
  8. Science Fiction
  9. She Looks Like Fun
  10. Batphone
  11. The Ultracheese

гэсэн 11 дуу багтжээ. Одоо харин шинэ шинэ дуунуудыг болон цомгоо л хүлээх үлдлээ… Харин шинэ дууны teaser-ийг доор байрлах video-ноос үзээрэй…

Leave a Reply