Өнөөдөр бол ажлын сүүлийн өдөр. Намрын дуулаахан өдрүүд үргэлжилсээр байна. Харин өнөөдөр ямар ямар гоё event-үүд нийслэл хотод маань болох нь уу? Тэр талаар хүргэдэг “UB EVENTS” цуврал мэдээгээ хүргэх гэж байна.

Хамгийн эхэнд санал болгох UB Event бол “Issa Vibe” гэсэн нэртэй Tipsy relaunch party байна аа. Өнөөдөр буюу 10 дугаар сарын 19-ны өдөр Seoul Plaza дотор байрлах Tipsy night club-д болох юм байна. 21 цагаас эхлэнэ гэсэн. Dj Billy тэр үдшийн Dj байх ба урилгаар rapper FLA болон TiTi Man нар ирнэ гэсэн байсан. Мөн дуучин Энхлэн live performance хийнэ гэсэн. Иймэрхүү мэдээллээс өөр дэлгэрэнгүй зүйлс хараахан байхгүй байсан. Харин одоо хэдүүлээ Tipsy-д уригдсан дуучин Энхлэнгийн уран бүтээлийн хэсгээс сонсоод эргээд уулзацгаая.

За харин дараагийн танилцуулах event techno, ebm, new wave, post punk, dub techno, acid, electronic гэх мэт дуу хөгжим, уран бүтээлд дуртай гаруудын очих ёстой event байна аа. Бас өнөөдөр орой 10 цагаас Republik-т болох “Red to Red” гэсэн нэртэй Humanoid-ийн зохион байгуулж байгаа event юм байна. Giin бас тэр үдэш тоглоно гэсэн. Red to Red event-ийн уур амьсгал ямар байхыг хэдүүлээ доорх уран бүтээлээс мэдэрцгээе.

Хамгийн сүүлд танилцуулах event бол кино сонирхогчдийн сонирхолыг татах байх. “Mongolian Connection” уран сайхны киноны албан ёсны нээлт өнөөдөр 19 цагаас болох байгаа. Болох газар нь хаана вэ гэхлээр Shangrila Mall дотор байрлах Urgoo 3 iMAX кино театрт болох юм байна. Жүжигчин Амраа, Цэцэг, Кайви, Санжар, Жандос гэх мэт гадаад дотоодын олон улсын хүрээтэй уран бүтээл болсон байсан. Их л нооцтой, сонирхолтой боевик үйл явдалтай кино болсон байсан илүү ихийг мэдээж киноноос нь та хэд үзэх боломжтой. Харин одоо мэдээнийхээ төгсгөлд “Mongolian Connection” уран сайхны киноны trailer-ийг хүлээн авч үзэцгээе.

Leave a Reply