VOGUE 73 асуулт Tiffany Haddish

Сүүлийн үед нэр хүнд нь асар ихээр өсөж байгаа жүжигчин Tiffany HaddishVogue сэтгүүлийн 73 асуулт нэвтрүүлгийн хамгийн сүүлийн үеийн дугаарт орсон байна. Tiffany Haddish нь 2005 оноос хойш шоу бизнест байсаар ирсэн хүн бөгөөд хошин шогийн жүжигчин, хөтлөгч, зохиолч гээд тал бүрийн зүйлс хийдгээрээ алдартай.

1979 онд төрсөн уран бүтээлч маань алдар нэрийн амтыг сүүлийн үеэс л мэдэрч эхэлсэн байгаа. Өнгөрсөн жил буюу 2017 онд “Girls Trip” нэртэй уран сайхны инээдмийн кинонд Queen Latifah, Jada Pinket Smith, Regina Hall нартай тоглосон нь нилээн хит болж “Rotten Tomatoes” дээр 90%-ийн үнэлгээ хүртэл аваад амжсан байгаа.

Tiffany-гийн карьер Universal Studios-ийн тус кинонд тоглосны дараахурдацтай өссөн тэр ч байтугай алдартай нэвтрүүлгүүд, шагнал гардуулах ёслол хөтлөөд амжсан.

Тэрнээс гадна 2018 онд гарсан “Night School” нэртэй инээдмийн кинонд Kevin Hart-тай хамт гол дүрийг бүтээсэн билээ. Харин одоо мэдээнийхээ төгсгөлд “Vogue 73 асуулт” нэвтрүүлгийн хэсгээс үзэцгээе.

Leave a Reply