Залуусыг байлдан дагуулж цоо шинэ өнгө төрх, хэв маяг, R&B урсгалтай хамт гарч ирсэн авъяаслаг дуучин бол яах аргагүй BX билээ.

Түүнийг Цогтбаатарын Батбаатар гэдэг бөгөөд, 1984 оны хоёрдугаар сарын 2-нд Архангайд төрсөн. BX нэрний хувьд гэвэл b-Батбаатар x-нууц ноёнтон гэсэн үг утгатай гэнэ.

На данном изображении может находиться: 1 человек

– 2001 онд улаанбаатар хотын 28-р дунд сургуулийг төгссөн.

– 2002-2007 онд Улаанбаатар дээд сургуульд суралцаж, “бизнесийн удирдлага” мэргэжлээр төгссөн юм.

– 2004 онд “New star” студид дуучнаар бэлтгэгдэж уран бутээлээ эхлүүлсэн. тэрээр

– 2006 онд анхны бие даасан “My love” цомгоо худалдаанд гаргасан.

Автоматический альтернативный текст отсутствует.

BX-ийн анхны цомгийн “My love”, “Sorrow”, “Сак”, мөн “Ийм нэгэн дурлал” киноны дуунууд нь тухайн үед залуусыг байлдан дагуулж, хит болж байсан билээ.

– 2007 онд “My love” анхны бие даасан тоглолт хийж байсан. Түүний анхны бие даасан  тоглолт нь “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд хоёр өдөр амжилттай зохион байгуулагдсан билээ.

Тухайн онд бас нийслэлийн шилдэг залуу алтан медалиар шагнагдсан батбаатар 2008 онд солонгос улсад зохиогдсон “Asian song festival” наадмаас “Asian new cover” хэмээх өргөмжлөл хүртэж байсан. Дуучин BX 2009 онд “I have dream” нэртэй хоёрдахь цомогоо худалдаанд гаргасан бөгөөд ”UBS music video awards-2009”-ын олны таашаалд нийцсэн клип, шилдэг поп клипээр түүний “love song” дууны клип шалгарсан юм.

Автоматический альтернативный текст отсутствует.

Хоёр дахь цомгийн “love song”, “100%” ,”In the club”, “Луйврын хот”, “Promise” гэх дуунууд бас л хит болж чадсан.

– 2012 онд “Who is bx” нэртэй бие даасан хоёрдахь тоглолтоо хийж,2013 онд бие даасан “Зөв бай” нэртэй гурав дахь цомгоо худалдаанд тус тус гаргаж байсан.

Нэмэлт мэдээлэл: Одоо тэрээр гурван хөөрхөн охины аав, бас тэрээр олон улсын онгоцны билетийн касс ажиллуулахын зэрэгцээ өөрийн гэсэн брэнд малгайны дэлгүүртэй болж байсан ч амжилтанд хүрээгүй.

Түүнийг 2013 оноос “Air agency llc” агаарын тийз борлуулагч компанийн захирлаар ажиллаж байсан ба үйлчлүүлэгчдээ залилаад гадаадруу зугтсан гэсэн бас цуурхал гарсан билээ.

Харин сүүлийн үеийн түүний таларх мэдээлэл гэвэл, дуучин залуу маань АНУ-ын Чикаго хотод ачааны том машины жолооч хийж яваа гэсэн яриа ч гараад амжсан, харсан хүн ч байсан гэсэн шүү.

Урлагын ертөнцөөс нэг хэсэгтээ ч биш маш олон жил хол байсан дуучин BX, TMK-тэй хамтран ”Araas n” нэртэй шинэхэн уран бүтээлээ цацаж come back хийсэн билээ. Он удаан жил түүнийг хүлээсэн фенүүд нь BX эргээд дуу хөгжимдөө шамдан орж байгаа юм болов…? гэсэн бяцхан горьдлого зүрхэнд ассан байх.

Leave a Reply