Woo Wonjae Монголд байж магад?

Монголд байж магадгүй ч гэждээ ер нь  бол бат араа Монголд байгаа. Түүний сүүлийн хоёр хоног хийсэн инста сториг нь харвал бүр яг л манай улсад ирчихсэн юм шиг харагдаад байгаа юм.

Wonjae уржигдар онгоцоор нисэж байгаа стори хийсэн байсан бол өчигдөр gang гэж бичээд Монгол дугаартай машины зураг сториндоо оруулчихсан байсан. Харин өнөөдөр инстадаа зах дээр байгаа гэх юм уу нэг тийм газар зогсож байсан хуучин мотоцикл, төмс мөмсний зураг оруулсан байгаа юм. Түүний инста сторинуудыг сонирхцгооё.

 

Гэхдээ зарим хүмүүс Woo Wonjae гэж хэн гэдгийг мэдэхгүй байгаа байх, тэрээр 1996 онд төрсөн Солонгосын залуу rapper байгаа. Анх 2017 онд томоохон hip hop show болох Show Me the Money нэвтрүүлгийн 6 дугаар улирлын цуутай бас хамгийн их хүний анхаарлыг татсан оролцогч байсан юм. Шоуныхаа шилдэг 3т үлдэж чадсан ч гэсэн харамсалтай нь түрүүлж чадаагүй шоугаа орхисон.

 

Гэсэн ч шоуны дараа үргэлжлүүлэн 2017 оны 9 сард Gray болон Loco нартаа хамтарсан “We are” гэсэн дуугаараа debut-ээ хийж бүх чартуудыг тэргүүлсэн бол 10 дугаар сард нь AOMG label-тэй гэрээ хийж албан ёсны артист нь болсон байдаг.

Тэгээд бас сарын дараа буюу 11 дүгээр сард “Anxiety” гэсэн нэртэй анхныхаа цомгийг гаргаж байсан түүхтэй. Түүнээс хойш карьер нь мэдээж маш их өсөж хамгийн өндөр орлоготой, алдартай rapper-үүдийн нэг болсон байдаг юм аа.

За нэг иймэрхүү товч намтар байна. Гэхдээ энэ хүн манайд юу хийж явж байгаа нь даанч тодорхоогүй байна. Аялал уу? Клипний зураг авалт уу? Даанч мэдэх арга алга даа. Ямар ч гэсэн хэдэн өдөр инстаг нь stalk хийж мэдэх гэж хичээнээ.

 

Leave a Reply