XXXTENTACION “Moonglight”

XXXTENTACION бидний дунд байхаа болиод хэсэг хугацаа өнгөрсөн ч түүний карьер амжилттай үргэлжилсээр байна. Дөнгөж өчигдөр XXXTENTACION-ны “Moonlight” нэртэй дууны клип шинээр цацагдсан байна.

Энэ нь түүний богино карьерийн туршид гарч байсан хамгийн алдартай хоёр дууных нь нэг юм.

Мөн тус уран бүтээл нь Billboard-ийн 13 дугаар байранд жагсаж байсан мөн харамсалтай үйл явдал болсоны дараа Billboard Hot 100-д дахин дээгүүр байранд орж ирсэн байдаг аа. XXXTENTACION-ийг сайн мэдэхгүй хүн байвал Aмерикийн rapper, 2015 оноос хойш уран бүтээлээ хийж байгаа ч сүүлийн 2 жилийн дотор илүү их хүнд танигдаж эхлээд байсан. Тэр тусмаа өнгөрсөн 6 дугаар сард бүүр ч олон хүн түнийг мэддэг болсон яагаад гэвэл залуу rapper маань 20-хон настайдаа Florida-д болсон дээрмийн үеэр буудуулж амь насаа алдсан билээ.

Гэсэн ч түүний дараа дараагийн цомог уран бүтээлүүд нь аль хэдийнээ бэлэн болчихсон байсан талаар XXXTENTACION-ийн харьяалагддаг Label мэдээлж байсан. Tэрнийхээ дагуу  “Moonlight” дууны шинэ клипыг гаргасан биз ээ.

Leave a Reply